Гэр хорооллуудыг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

/2022.06.03/: УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-д хуралдлаа.

Тус хуралдаанаар нийслэлд хийж, хэрэгжүүлэх ажлыг олон талаас нь хэлэлцэж, саналаа хэлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бид хүргэсэн. Түүнийг үг хэлсний дараа Түр хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Улаанбаатар хотыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох төлөвлөгөөтэй танилцлаа. Төлөвлөлт бол байна. Харин энэ зун юу хийх вэ гэдэг чухал байна. Хотын ерөнхий менежер, архитектор мөнгө нь байвал гэсэн үг цухуйлгалаа. Тэгэхээр мөнгө нь байгаад энэ зундаа хийх ажлаа ярилцъя л даа. Энэ зун ҮСАХ, Туул голын эрэг дагуу мөнгөндөө тааруулаад яг юу хийх вэ гэсэн асуултын хариуг иргэд хүлээж байна. Хотын удирдлагууд та бүхэн маань ажлаа яралзтал хийгээд харуулмаар байна?

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж:

-Туул голын эрэг дагуу хийх таван байршлын тохижилтын ажлын хоёр нь эхэлчихсэн байгаа. АСЕМ-ийн урд тал болон Их тэнгэр орчим, Дугуй цагааны ажлууд эхэлсэн. Сэлбэ голын эргийн тохижилтын зураг гарсан, ажил нь хараахан эхлээгүй. Нийслэлийн хэмжээнд 188 байршилд гарааш буулгаж байгаа. Байршил бүрд төлөвлөлтийн шийдэл гарсан. Энэ зундаа тохижилт хийнэ. ҮСАХ-гийн тухайд зам талбай тохижуулах, моджуулах ажил хийнэ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Нийслэлийн есөн дүүргийн томоохон гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгаад эхлэхэд бэлэн болсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ажил нэг өдөр, нэг амьсгаагаар дуусчихгүй гэдгийг иргэд, олон түмэн маань зөвөөр ойлгох байх аа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл хотынхоо иргэдийн төлөө гэсэн чинхүү сэтгэлээр ажиллаж байгаа Түр хорооны гишүүддээ гүнээ талархаж байна. Хүүхдийн парк хүүхдийн паркаараа үлдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр, хувийн түншлэлээр хүрээлэнг нийслэл хот болон Рио Тинто, Бодь группийн гурвалсан гэрээгээр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Зургадугаар сарын 15-нд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ асуудлыг шийдэх юм. Хэдийгээр Бодь групптэй холбоотой элдэв асуудал яригддаг хэдий ч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж паркийн газрыг өдий хүртэл орон сууцны хороолол болгочихолгүй хамгаалж, хадгалж ирсэнд талархаж байна. Энэ боломжийг алдахгүйгээр бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй байна. Туул голын эрэг дэх бүтээн байгуулалтыг энэ зундаа хийнэ. Дугуй цагааныг мөн тохижуулна. Үнэхээр үзэмжгүй, ард иргэдийг бухимдуулсан газрыг цэвэрлэж, ая тухтай газар болгоно гэдгийг Хотын даргын хувьд амлаж байна гэсэн хариултыг өглөө.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ШОРЛОГИЙН ГАЗАР БОЛЧИХ ВИЙ”

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар хэлэлцэж, мэдээлэл өгч танилцуулж байгаад талархаж байна. Барилга байгууламж л бүтээн байгуулалт болдог гэсэн ойлголт хоцрогдсон. Ногоон байгууламж бол хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан том бүтээн байгуулалт. Олон сайхан ажил хийхээр төлөвлөсөн юм байна. Гэхдээ эргээд харахад төлөвлөлтийн дагуу хийж чадаагүй зүйлс гарч ирдэг талтай. 2008-2010 онд НИТХ-ын төлөөлөгчид санал санаачилга гаргаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-г байгуулж байсан. Өнөөдөр ҮЦХ маань ерөнхий төлөвлөлт алдагдаад, үйлчилгээний зах, шорлогийн газар шахуу болчихоод байна. Энэ мэтээр төлөвлөлт алдагдаад өөр зүйл болчих вий. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Шүүмжлэлийг хүлээж авлаа. Нэгэнт хүмүүс олноор цуглаж буй учир үйлчилгээ байхаас аргагүйд хүрдэг. Гэхдээ бид эргэж харъя.

“ПАРКТ МОД, БУТНААС ӨӨР ЮМ ХЭРЭГГҮЙ ШҮҮ”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэн нэгэн үед хамгийн бохир газар байсан гэдэг. Хот нь дангаар асуудлыг шийдэх гээд дийлээгүй учир тохижилтыг хувийн хэвшилд өгсөн юм билээ. Одоо тус хотын цэцэрлэгт хүрээлэнгийн бие засах газар бараг таван одтой зочид буудлын хэмжээнд тохилог болсон. Сонгодог хөгжим эгшиглэсэн, амраад баймаар орчныг бүрдүүлсэн юм билээ. Түүн шиг парк болон бусад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хувийн хэвшилтэйгээ хамтатган хөгжүүлэхэд буруудах зүйлгүй. Хот бүхнийг өөрөө хийх гээд бүтэлгүйтээд байх хэрэггүй санагдаж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай хүчний байгууллагынхан буу, жад, сэлэм бүхий хөшөө барьсан байдаг. Бөөн буу, жадны дундуур байлдаантай кинонд тоглож буй мэт явахад хүрээд байна. Ийм хөшөө зургаан ширхэг бий. Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү гэв.

Эх сурвалж: НЗДТГ

Узбекистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа