Л.Энх-Амгалан: Энэ жил шинээр 20 цэцэрлэг ашиглалтад орно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Энэ жил шинээр 20 цэцэрлэг ашиглалтад орно

/2022.05.31/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тогтоолыг баталлаа. Ингэснээр улс болон нийслэлийн төсвөөс тус бүр 100 тэрбум гаргаж, нийт 200 тэрбум төгрөгөөр сугалаагаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх санхүүжилтын эх үүсвэртэй болж байна. Ирэх хичээлийн жил 34 мянга орчим хүүхэд сугалаанд хамрагдахаар байгаа. Үүнийг шийдэхэд хэд хэдэн шийдлийг гаргаж байна.

Нэгдүгээрт, энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 3 мянган хүүхдийг нэмж авах боломжтой. Хоёрдугаарт, цэцэрлэг түрээсэлье гэж байгаа. Нийслэлд ачаалал ихтэй 26 хамран сургах тойрог дээр түрээслэх боломжтой. Ирэх долоо хоногт түрээсийн байруудын судалгааг авахаар нээлттэй сонгон шалгарууллалт хийнэ. Орон сууцнуудыг нэг давхрыг худалдаж авна. Гуравдугаарт, гэр цэцэрлэгүүд барих асуудлыг хэлэлцэж байна.

Хамгийн гол зүйл нь хамран сурах тойргийг шинээр төлөвлөхөөр ярьж байгаа. Ингэхийн тулд хамран сурах тойрогт багтаж байгаа төрийн болон хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг тооцоолно. Өмнө нь энэ үйл ажиллагааг хийдэггүй байсан учир хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байх асуудал үүсдэг байсан.

ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.