Өмнөговь аймгийн Технологийн их сургууль анхны элсэлтээ авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймгийн Технологийн их сургууль анхны элсэлтээ авна

/2022.05.27/: Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн.

Нийт 20 га талбайд байгуулах сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор нь

  • Сургалтын бүс
  • Суурьшлын бүс
  • Оюутны чөлөөт бүс
  • Олон нийтийн бүс
  • Ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд хотхонд
  • хичээлийн байрууд
  • судалгаа инновацын төв
  • спортын ордон
  • оюутны дотуур байр
  • эмнэлэг номын сан байх юм.

Бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхэлнэ.

ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ. Эхний ээлжинд

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Мэдээллийн технологи
  • Газрын тосны инженер
  • Цахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөж байна. Эхний элсэгчид 9 дүгээр сарын 1-нээс Өмнөговь аймагт хичээллэж эхэлнэ.

Өмнөговь технологийн сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолборын анхны бөгөөд жишиг бүтээн байгуулалт байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно.

Эх сурвалж: БШУЯ

Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно
Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно
 
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.