12-18 насны хүүхдүүдийн 82,8 хувь нь дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12-18 насны хүүхдүүдийн 82,8 хувь нь дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байжээ

/2022.05.26/: Боловсролын ерөнхий газар болон Боловсрол эвсэл хамтран ажиллах санамж бичгийнхээ дагуу "Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооё" төр, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн 33 ерөнхий боловсролын сургуулиуд засаглал, материаллаг болон нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээг хийж дуусаж байгаа аж.

Үнэлгээний үр дүнг сургуулиудтай хамтран нэгтгэж ирэх хичээлийн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар зорилго тавьж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох юм.

Иргэний нийгмийн 14 байгууллага 33 сургуулийн хүүхдийн сайн сайхныг дэмжих багуудад (нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш, зарим багуудад эцэг эхийн төлөөлөл, багш нарын төлөөлөл) кейст зөвлөгөө өгөх, ялгаатай байдлыг ойлгох, жендэр, хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн хамтран ажиллаж байна.

No photo description available.

Эх сурвалж: БШУЯ

А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ
А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.