Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-с алт авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-с алт авлаа

May be an image of 8 people and people standing

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчин оролцож буй бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.

Өчигдөр тэмцээний +120 кг-ын жинд Батаагийн Чимэдцэрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

May be an image of 1 person and text that says 'IPF EST RESULTS q Open 367,5'

Тэрбээр тус жинд цээжнээс 367.5 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон юм. Б.Чимэдцэрэн нь ийн дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2018 оны ДАШТ-ээс алт, 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн Азийн АШТ-ий гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.

Эх сурвалж: БТСУХ

Хэн ч хөгжүүлж болох “БАЙГАЛЬ“ апп ашиглалтанд оржээ
Хэн ч хөгжүүлж болох “БАЙГАЛЬ“ апп ашиглалтанд оржээ
 
ВИДЕО: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
ВИДЕО: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.