Хэн ч хөгжүүлж болох “БАЙГАЛЬ“ апп ашиглалтанд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэн ч хөгжүүлж болох “БАЙГАЛЬ“ апп ашиглалтанд оржээ

May be an image of 1 person, standing and text that says 'MONGOLIAN BIODIVERSITY www.baigali.mn แมส the App Store NOVOTEL HOTELSERE AANBA'

/2022.05.24/: Жил бүрийн тавдугаар сарын 22-нд "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр" тохиодог. Энэ өдрийн хүрээнд Монголын биологийн олон янз байдлын “BAIGALI“ аппликейшныг өнөөдөр албан ёсоор танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх нээлтийг хийж байна.

“BAIGALI“ аппликейшнаар Монгол орны 3000 орчим зүйл ховор, нэн ховордсон амьтан, ургамлын, зураг, ажиглалтын явц, газар зүйн байршил, цаг хугацааны мэдээллийг авах боломжтой аж.

Монгол хэл дээр системчлэгдсэн тус аппликейшинг хэрэглэгчид үнэ төлбөргүй утсандаа татаж, ашиглахаас гадна нэмэлт мэдээлэл байршуулж, баяжуулах боломжтой юм.

May be an image of 1 person and standing

“Манай улсын аялал жуулчлалын 80 гаруй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгальд аялж, түүнийг мэдэрч, таашаал авахад оршдог. Жуулчид онгон дагшин, унаган байгалийн үзэсгэлэнт газрууд, бүрэн бүтнээрээ байгаа биологийн олон янз байдал, аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлыг мэдрэхийн тулд Монгол орныг зорин ирдэг.

Түүнчлэн гадаадын ихэнх жуулчид аялах чиглэлээ шийдэхээсээ өмнө зөвхөн санал болгож буй үйлчилгээний талаар төдийгүй, байгалийн тухай мэдээлэл авахын тулд интернэтийг голчлон ашигладаг.

Энэ нь бид өөрсдийн ажиглалтаа АПП болон веб сайт дээрээ хэдий чинээ их хуваалцана, төдий чинээ олон улсад Монгол орны үзэмж төгс байгаль, ховор ан амьтан, ургамалыг сурталчилж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг санал болгох боломж бодитоор нэмэгдэж байна гэсэн үг юм.

May be an image of 5 people, people standing, people sitting and indoor

Тиймээс Монгол улсын биологийн олон янз байдлыг илэрхийлэх “BAIGALI“ аппликейшныг аялал жуулчлалын салбарын маркетингийн чухал хэрэгсэл болгох цаашлаад хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.

Түүгээр ч зогсохгүй гадаадын жуулчид өөрсдийн нүдээр үзсэн байгалиа хамгаалахад хөрөнгө оруулалт хийдэг эдийн засгийн үр ашигтай талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Үүгээр “BAIGALI“ АПП нь биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулж хөрөнгө босгох хэрэгсэл болж, төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа газарт тусламж болох юм.

Энэхүү төслийг "Монголын биологийн олон янз байдлын ирээдүй" сан болон “GIZ-SPACES” төслөөс техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан байна.

БОАЖЯ энэхүү эрчимтэй төслийг үргэлжлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх бөгөөд эх орныхоо өвөрмөц биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд оролцож буй хүн бүртэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Буянт-Ухаа нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах талаар санал солилцжээ
Буянт-Ухаа нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах талаар санал солилцжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.