Сармагчны цэцэг: Израиль, Швейцарь, Австри улсуудад бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сармагчны цэцэг: Израиль, Швейцарь, Австри улсуудад бүртгэгдлээ

Monkeypox virus seen under an electron microscope

/2022.05.23/: Израиль, Швейцарь, Австри улсууд сармагчны цэцэг өвчний тохиолдлыг хамгийн сүүлд баталгаажуулснаар дэгдэлт албан ёсоор 15 улсад бүртгэгдэв.

Израиль, Швейцарь хоёулаа саяхан гадаадад аялсан хүнээс халдвар илэрсэн гэж мэдэгдэв. Израиль улс бусад сэжигтэй тохиолдлуудыг шалгаж байна гэв.

Сармагчны цэцэг нь хүмүүсийн хооронд амархан тархдаггүй бөгөөд өвчин нь ихэвчлэн хөнгөн байгаа аж.

Энэ вирус нь Төв болон Баруун Африкийн алслагдсан бүс нутагт хамгийн түгээмэл байдаг ч Европ, АНУ, Канад, Австралид гарсан дэгдэлтээр энэ өвчний 80 гаруй тохиолдол батлагдсан нь эрдэмтдийг гайхруулж байгаа юм.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээр вирусын халдвар авсан ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор эдгэрч байгээ гэлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага бусад хэд хэдэн сэжигтэй тохиолдлуудыг шалгаж байгаа гэж мэдэгдэхдээ холбогдох орнуудын нэрийг дурдаагүй бөгөөд илүү олон халдвар батлагдах магадлалтайг анхааруулав.

Дэгдэлтийг Их Британид анх илрүүлсний дараа вирус Европ даяар илэрч эхэлсэн бөгөөд Испани, Португал, Герман, Бельги, Франц, Нидерланд, Итали, Швед зэрэг улсын эрүүл мэндийн байгууллагууд бүгд тохиолдлыг баталжээ.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өнөөг хүртэл 20 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд эрүүл мэндийн ахлах зөвлөх доктор Сюзан Хопкинс ВВС-д хэлэхдээ: "Бид өдөр бүр илүү олон тохиолдол илрүүлж байна" гэсэн юм.

Тэрээр хэлэхдээ, вирус одоо иргэдийн дунд тархаж байгаа бөгөөд тархалтуудыг судлахад Баруун Африкт очсон хүнтэй ямар ч холбоогүй хүнээс илэрсэн байна.

Гэхдээ нийт хүн амд үзүүлэх эрсдэл "маш бага" хэвээр байгаа бөгөөд одоогоор зарим хот суурин газар, гей эсвэл бисексуал эрчүүдийн дунд тохиолдож байна гэж доктор Хопкинс хэлэв.

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин байхгүй ч хэд хэдэн улс салхин цэцэг өвчний эсрэг вакцин нөөцөлж байгаа гэж мэдэгдээд байгаа бөгөөд энэ хоёр вирус нь хоорондоо маш төстэй тул халдвараас урьдчилан сэргийлэхэд 85 орчим хувьтай байдаг аж.

Эх сурвалж. ВВС

Дэлгэрмөрөн гол руу үсэрсэн иргэний цогцсыг олжээ
Дэлгэрмөрөн гол руу үсэрсэн иргэний цогцсыг олжээ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.