/2022.05.23/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Хилэнтийн гүүр“ гэдэг газар “Дэлгэрмөр гол руу 1 хүн үсэрч, живсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм.
Тэгвэл өчигдөр “Дэлгэрмөрөн" голд цогцос байна гэсэн дуудлага бүртгэгдсэн дариуд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгч, цогцсыг таниулах ажиллагаа явуулахад тус гол руу үсэрсэн иргэн Б-ийн цогцос болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: ОБЕГ