/2022.5.23/ Өнгөрөгч бямба гарагт Оросын талаас америкийн 963 хүний нэрсийг зарлаж, тэдгээрийг Оросын хилээр нэвтрэхийг хориглосон талаар зарлав.
Тэр 963 хүний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон фэйсбүүкийн эзэн Марк Зукерберг, жүжигчин Морган Фрийман нарын нэрс багтжээ.
Эдгээр нэрс ОХУ-ын Гадаад хэргийн яамны вэбсайтад нийтлэгдсэн байна. Мөн америкчуудаас гадна Канадын 26 иргэнийг уг хоригт оруулжээ. Тэдгээрийн дунд Канадын Ерөнхий сайдын эхнэр ч багтсан байна.
Сонирхуулахад, Америк болон Европын холбооны улсууд ОХУ-ын улстөрийн зүтгэлтнүүд, олигархиуд, нэр бүхий сэтгүүлчдэд мөн хориг тавиад байгаа билээ.
Эх сурвалж: The Moscow Times