Оочер дайрвал 100 мянгаар торгох эсвэл 7-30 хоног баривчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оочер дайрвал 100 мянгаар торгох эсвэл 7-30 хоног баривчилна

/2022.5.20/ Олон нийтийн газар үйлчлүүлж байхад зарим хүн оочер дараалал дайрч ордог.

Хэрэв хэн нэгэн нь энэхүү ёс зүйгүй үйлдлийг үл хүлээн зөвшөөрч, цагдаад хандвал Зөрчлийн тухай хуулиар торгуулах боломжтой. Зөрчлийн тухай хуульд дараах заалт байдаг:

5.2 дугаар зүйл: ТАНХАЙРАХ

1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Согтуу жолооч гэр дайрч, нэг иргэн амиа алджээ
Согтуу жолооч гэр дайрч, нэг иргэн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.