Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлнэ

/2022.05.20/: Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлж байна. Тооллого тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

  • Тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд Булган, Орхон аймагт
  • Зургаадугаар сарын 6-19-ний өдрүүдэд Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад
  • Зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдана.

Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авна.

Хөдөө аж ахуйн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: ҮСХ

Ирэх сарын 1-нээс айл өрхүүд цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрсдөө хариуцна
Ирэх сарын 1-нээс айл өрхүүд цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрсдөө хариуцна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.