Будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, үнэ тогтворжуулахыг даалгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, үнэ тогтворжуулахыг даалгалаа

/2022.05.19/ Импортын элсэн чихэр, ёотон, ургамлын тос, бүх төрлийн цагаан будааны жагсаалтыг баталж, Гаалийн татвараас чөлөөлөх, импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулахыг үүрэг болгожээ.

ҮСХ-ны энэ сарын 12-ны мэдээгээр дээрх импортын хүнсний үнэ 30 гаруй хувиар өссөн байгаа юм. УИХ-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлснөөр өссөн үнэ 4-7 хувиар буурах боломжтойг тооцсон. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна
Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.