Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна

/2022.05.19/ Дэлхийн улс орнуудын хоол хүнсний хангамж, худалдаа эдийн засаг, улс хоорондын хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа цар тахлыг хохирол багатай туулах нь салбар бүрийн нэн тэргүүний зорилт болоод байна.

Монгол Улсын тухайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын 5 жил онцгой анхаарч, төрийн бодлогоор дэмжих, энэ салбар дахь түүхий эд бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа. Уулзалтаар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, биотехнологи, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллахаар ярилцлаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ухаалаг ХАА” цахим платформыг бий болгож, БНЭУ-ын дэвшилтэт технологийг ХАА-н салбарт ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг платформыг бий болгосноор "Монгол Улсын хэмжээнд малчид, тариаланчид болон засгийн газар, салбарын яам, бусад төрийн байгууллагуудын шат шатны хэрэглэгчдэд ашиг тусаа өгнө" гэсэн юм.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.