Говьсүмбэр аймаг багш нарын орон сууц барьж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говьсүмбэр аймаг багш нарын орон сууц барьж эхэлжээ

/2022.05.19/: БШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа.

May be an image of 2 people, people standing and text

Говьсүмбэр аймаг ерөнхий боловсролын 5 сургууль, 10 цэцэрлэг, 1 политехник коллежтой. ЕБС-д 4 мянга гаруй сурагч , цэцэрлэгт 1500 орчим хүүхэд, политехник коллежид 461 оюутан суралцаж байна. Аймгийн хэмжээд боловсролын салбарт 3 барилга ашиглалтад ороогүй хүлээгдэж байгаа бөгөөд тухайн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо сүүлийн гурван жил тасралтгүй өссөн байна. Мөн чанарын үнэлгээний үзүүлэлт улсын дундаж хэмжээнд байдаг аймаг юм.

Сурлагын амжилтаа тогтмол сайжруулахын тулд орон нутгийн удирдлагууд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болохоо танилцуулж байлаа.

  • Залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 35 сая төгрөгийн орон сууцны түрээсийн дэмжлэгийг 11 багшид үзүүлжээ. Мөн Сүмбэр сумын ЗДТГ орон нутгийн барилгын компаниудтай хамтран 40 айлын багш, эмч нарын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.
  • “Чадварлаг багш” журам боловсруулан баталж, 2021 онд сурлагын чанарын ахиц, амжилттай 74 багшийг 18.0 сая төгрөгөөр урамшуулсан.
  • 2021 оноос орон нутагт нэн шаардлагатай дутагдалтай багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна.
  • Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 103.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг 5 сургуульд нийлүүлж, сургууль бүр “Үдийн хоол” үйлдвэрлэгч болсон.
  • Орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн. Мөн бүх сургууль,цэцэрлэгийн ундны усны эхэнд усны шүүлтүүр байрлуулсан байна.

Эх сурвалж: БШУЯ

Rivian ба цахилгаан автомашины шинэ батарей
Rivian ба цахилгаан автомашины шинэ батарей
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.