ФОТО СУРВАЛЖИЛГА: Улсын тэргүүний сум Төв аймгийн “АЛТАНБУЛАГ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА: Улсын тэргүүний сум Төв аймгийн “АЛТАНБУЛАГ“

/2022.05.17/ 2021 оны Улсын тэргүүний сумаар Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулжээ.

Тэгвэл Mpress.mn мэдээллийн сайт Төв аймгийн Алтанбулаг сумыг онцолж байна.

1. Тус сум нь нийт 3,373 хүн ам, 310 гаруй мянган тоо толгой малтай.

Нийт 1,021 айл өрхтэй. Үүнээс 771 нь буюу нийт өрхийн 88 хувь малчин айл байна. Үндсэндээ мал аж ахуйн салбар томоохон хувийг эзэлдэг онцлогтой сум гэдгийг холбогдох албаныхан танилцууллаа.

2. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбай.

3. Хөл бөмбөгийн талбай.

4. Спорт заал.

5. Төрийн албан хаагчид болон залуу гэр бүлийг дэмжих үүднээс Хаус хорооллын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн гэж сумын засаг дарга Д.Батсуурь танилцуулсан юм. Мөн Хаус хороолол нь дулааны шугамд бүрэн холбогдсон байна.

6. Нийтийн номын сан. 5900 гаруй номын фондтой. Ихэнх хувийг түүх, уран зохиолын ном эзэлдэг гэв.

7. Сургуулийн дотуур байрны номын сан, хичээл давтах өрөө, тасаг, ариун цэврийн өрөө.

8. Алтанбулаг нь Төв аймгийн хамгийн анхны ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ шилжсэн сум болжээ.

9. Сумын соёлын төв. Наана нь Монгол Улсын ардын жүжигчин циркийн алиалагч Ж.Данзангийн хөшөө байрлана.

10. Улсад гурав айрагдсан Ц.Дугарын хурдан хул морь.

11. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны авто замаас Алтанбулаг сумын төв хүртэлх 13.7 км хатуу хучилттай авто зам 2020 онд ашиглалтад орсон.

“Тамгагүй төр“-ийг олон улсад гаргахаар судалж байна
“Тамгагүй төр“-ийг олон улсад гаргахаар судалж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.