Украины арми Харьковын ойролцоох Оросын хилд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины арми Харьковын ойролцоох Оросын хилд хүрлээ

Ukrainian troops stand at the Ukraine-Russia border in what was said to be the Kharkiv region, Ukraine, in this screen grab obtained from a video released on May 15.

/2022.05.16/: Харьковын хойд хэсэгт тулалдаж буй Украины нэг анги Оросын хилд хүрснээ мэдэгдэж "Ноён Ерөнхийлөгч аа, бид чадлаа!" хэмээн бичлэгээ байршуулжээ.

Тус ангиас гаргасан видео бичлэгт жижиг бүлэглэл хилийн шугам руу Украины хилийн шугамыг илтгэх гадсыг зөөж буйг харуулжээ.

Украины арми Даваа гарагт "дайсан гол хүчээ одоогийн байршлаа хадгалах, хилийн чиглэлд Украины цэргүүд давшихаас урьдчилан сэргийлэхээр төвлөрүүлж байна" гэж мэдэгдэв.

Сүүлийн хэдэн өдөр Украины цэргүүд тус улсын хоёр дахь том хот болох Харьковын хойд болон зүүн талд хэд хэдэн газар хил рүү давшсан тул Оросын цэргүүд ухарсан байна.

Украины эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хотын захын тосгодыг чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Тэдний энэхүү давшилт нь Кремлийн хувьд цэргээ ухрааж буй ичгүүртэй үйлдэл боллоо. Мөн Украин руу чиглэх Оросын цэргийн хангамжийн шугамыг таслах стратегийн аюул болж байна.

Гүнтийн замыг 3 хоног хаана
Гүнтийн замыг 3 хоног хаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.