Гурван настай хүүхэд гэрийнхээ гаднаас алга болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван настай хүүхэд гэрийнхээ гаднаас алга болжээ

/2022.05.16/: Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газарт Бага насны хүүхэд тавдугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон байна.

Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 3 настай, эрэгтэй С-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид тавдугаар сарын 16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн хайхаар хөдөлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Найман настай хүүхэд галд өртөж нас баржээ
Найман настай хүүхэд галд өртөж нас баржээ
 
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.