Найман настай хүүхэд галд өртөж нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман настай хүүхэд галд өртөж нас баржээ

/2022.05.16/: Өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багт гэр шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын 5 ханатай гэр шатаж, дотор нь байсан 8 настай, хөгжлийн бэрхшээлтэй Ж гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ц.Баасаннямбуу: Нэг ч хүүхэд бэлгийн хүчирхийлэлд БҮҮ ӨРТӨӨСЭЙ
Ц.Баасаннямбуу: Нэг ч хүүхэд бэлгийн хүчирхийлэлд БҮҮ ӨРТӨӨСЭЙ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.