/2022.05.12/: БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн учир “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд” шилжиж байгаа ажээ.
Өнөө өглөө Солонгосын төв мэдээний агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт Пёньян хотод “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор удирдагч Ким Жон Уны оролцсон эрх баригч намын Улс төрийн товчооны хуралдаанаар халдварын тархалтыг хяналтад авах өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд шилжихээр шийдвэрлэжээ.
БНАСАУ улс орондоо “COVID-19” халдвар илэрсэн талаар албан ёсоор анх удаагаа мэдээлж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: Reuters