Приднестровийн бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Приднестровийн бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж байна

Россия попытается оформить Приднестровье как "независимое государство" –  Мусиенко - 24 Канал

/2022.05.11/: Приднестров (Транснистр) буюу Приднестровийн Бүгд Найрамдах Молдав улс нь 1990 онд Молдав улсаас салан тусгаарлаж, өөрийгөө Бүгд найрамдах улсаар тунхагласан боловч өнөөг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Оросын нөлөөнд байдаг бүс нутаг юм.

Приднестров нь 500 мянган хүн амтай, 5000 орчим хүнтэй байнгын армитай, 4000 орчим хавтгай дөрвөлжин километр нутагтай, баруун талаараа Молдав улстай, зүүн талаараа Украинтай хиллэдэг, нийслэл нь Тирасполь хот юм.

Орос Улс 1992 оноос хойш Приднестровийн нутаг дэвсгэрт энхийг сахиулагч гэгдэх 1500 цэргээ байрлуулж, тус бүсэд байгалийн хий нийлүүлэх зэрэг бусад олон дэмжлэгийг үзүүлсээр ирсэн.

Приднестров нь Молдавын Днестр мөрний зүүн эрэг болон тус улсын Украинтай хиллэдэг хилийн хооронд 400 орчим километр үргэлжилдэг бөгөөд оршин суугчид нь ихэвчлэн орос хэлээр ярьдаг.

Молдав улс сүүлийн жилүүдэд Европын Холбоотой харилцаагаа хөгжүүлж байгаа ч Приднестровын хувьд Оростой нягт харилцаагаа хадгалсаар ирсэн. Молдав улс Европын Холбоонд элсэх албан ёсны хүсэлтээ 2022 оны гуравдугаар сард гаргасан боловч одоогоор тус холбооны гишүүнчлэлийн нөхцөлийг биелүүлэх боломжгүй байгаа учир элсэх үйл явц удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байна.

Молдаваас 1990 онд салан тусгаарласан Приднестровийн бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж, Украины дайны шинэ халуун цэг болж мэдэхээр байна. Приднестровийн Ерөнхийлөгч В.Красносельский 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны мягмар гарагаас эхлэн терроризмын эсрэг 15 хоногийн “улаан” зэрэглэл зарлаж, аюулгүй байдлын зарим арга хэмжээг авч эхлээд байна.

Сүүлийн өдрүүдэд Украин талаас Приднестровийн газар нутаг руу их буу, миномётоор буудаж байгаа бол Приднестровийн Тирасполь нисэх онгоцны буудалд Оросын цэргийн тээврийн Ил-76 онгоц болон нисдэг тэрэгний хөөрөх, буух ажиллагаа идэвхжиж байна.

Приднестровийн Бүгд Найрамдах Молдав улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өглөө Приднестров дахь Оросын энхийг сахиулагчдын хамгаалдаг цэргийн агуулахууд байрлах Колбасна тосгон руу Украины талаас хэд хэдэн удаа буудсан байна.

Приднестровийн Колбасна дахь зэвсгийн агуулахууд Украины хилээс ердөө 2 км-ын зайд оршдог бөгөөд тус цэргийн агуулахуудад ерээд онд Дорнод Европоос гаргасан Зөвлөлтийн армийн 20 мянган тонн зэвсэглэл, техник хадгалагдаж байгаа нь Украинчуудын сонирхлыг татаж байгаа бол Оросууд Приднестровийн бүс нутгийг цэргийн ажиллагааны шинэ түшиц газар болгож магадгүй байна.

Эх сурвалж: ССХ

Эдийн засгийн хүндрэлийн улмаас Орост дотоодын үймээн дэгдэж болзошгүй
Эдийн засгийн хүндрэлийн улмаас Орост дотоодын үймээн дэгдэж болзошгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.