Эдийн засгийн хүндрэлийн улмаас Орост дотоодын үймээн дэгдэж болзошгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас Орост дотоодын үймээн дэгдэж болзошгүй

/2022.5.11/ ОХУ-д өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засаг нь тун хүнд байдалд ороод байна.

Олон улсын Валютын сангаас тус улсын эдийн засгийг 8,7 хувийн уналттай гэж дөрөвдүгээр сарын тайландаа дурьджээ. Инфляцийн түвшин нь одоогоор 18-20 хувьд хүрээд байна.

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог Мүүди'с байгууллагаас ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож, тус улсын зээлжих зэрэглэлийг Ca буюу дампуурлын ирмэгт байгааг гуравдугаар сард зарласан юм.

Эдийн засгийн хувьд тэртээ 1990-ээд оны түвшинд очоод байгааг Блүүмберг дурьджээ.

Олон улсаас Оросод үзүүлж буй эдийн засгийн хоригуудын улмаас энэ онд хөрөнгө оруулалт нь 17,6 хувиар буурч, ядуусын тоо 2,6 хүнээр нэмэгдэж, 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн банкны шинжээчид гаргажээ.

Энэ мэт нөхцөл байдлаас үүдэн тус улсад дотоодын үймээн самуун дэгдэж болзошгүй гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Блүүмберг, Ройтерс, Дэлхийн банк, ОУВС

Зэвсэгт хүчний 2022 оны марш, тусгай бэлтгэлийн аваргууд тодорчээ
Зэвсэгт хүчний 2022 оны марш, тусгай бэлтгэлийн аваргууд тодорчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.