“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл“-ийн хоёрдахь шатыг хэрэгжүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл“-ийн хоёрдахь шатыг хэрэгжүүлнэ

/2022.05.11/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Ази, Номхон далайн хэлтсийн Улс хариуцсан захирал Хуберт Бойрард болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил (Нэмэлт санхүүжилт) төсөл"- ийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.

Хоёр дахь шатыг хэрэгжүүлэх үеэр бусад донор байгууллагуудтай хамтран ажиллах боломж, буцалтгүй тусламж эрэлхийлэх талаар мөн ярилцав. Түүнчлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуйн төлөөлөгч Накамура Кэйго төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж эхлэх үед төслийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаар мэдэгдлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хаврын чуулганаар хоёр Элчин сайдыг эгүүлэн татна
Хаврын чуулганаар хоёр Элчин сайдыг эгүүлэн татна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.