Хаврын чуулганаар хоёр Элчин сайдыг эгүүлэн татна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаврын чуулганаар хоёр Элчин сайдыг эгүүлэн татна

Элчин сайд Я.Ариунболд, Д.Батжаргал нар

/2022.5.11/ Монгол Улсаас Канад болон Япон улсуудад суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын хаврын чуулганаар хугацаа нь дуусаж буй хоёр Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ.

Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал болон Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд нар хоёул 2018 онд бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлжээ. Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг тул энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинээр суух Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барина.

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг цэвэрлэж байна
Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг цэвэрлэж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.