/2022.05.11/: Булган аймаг, Хутаг-Өндөр сумын “Дондогийн булаг гэдэг газарт зам тээврийн ноцтой осол гарч, хүн автомашинд хавчуулагдсан байна гэх дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байжээ.
Уг осолд иргэн У /32 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт, жолооч Б /24 настай эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ