“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт эхэллээ

Геологи хайгуул | "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ

/2022.05.04/: Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан “Монголын геологи, хайгуул 2022” XII дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн тавдугаар сарын 4-5 өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдах гэж байна.

Чуулга уулзалтаар Геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, Ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлууд, Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Тавантолгойн ордын геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавигдах ба Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг явагдана.

Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин бага байна. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурчээ.

Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм.

Мөн холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.

“Монголын геологи, хайгуул 2022” нь төр засгаас геологи, хайгуулын салбарт баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилтийг хангахад салбарын оролцоог нэмэгдүүлэх, геологи, хайгуулын салбарын тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх боломжийг олгодог олон талын ач холбогдолтой, өргөн хүрээтэй арга хэмжээ юм.

Эх сурвалж: УУХҮЯ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.