Л.Халтар сайдын ТББ-тай хийсэн гэрээг эсэргүүцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Л.Халтар сайдын ТББ-тай хийсэн гэрээг эсэргүүцлээ

/2021.08.10/ Өнөөдөр ЗТХЯ-ны сайд Л.Халтарын ТББ-тай байгуулсан гэрээг эсэргүүцэн шаардлага хүргүүллээ.

Л.Халтар сайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хүртэлх 407 км улсын чанартай авто замыг "Баянзам хоршоо" ТББ-д шилжүүлэн гэрээ байгуулсан нь хууль бус гэлээ.

Энэ талаар Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат, Манай салбарын үйл ажиллагаа тэр чигээрээ доголдож байна. Сайдын энэ үйлдэл нь төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад өгсөн ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэрээ хаалттай нууцын зэрэглэлтэй болсныг бид долоодугаар сард мэдсэн” гэв.

Мөн “ Тухайн байгууллга нь төрөөс тогтоосон үнээс давсан хураамжийг жолоочдоос авч байна. Хэрэв долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана.

Замын-Үүдийн авто тээврийн зохицуулалт, Дарханы зам зэрэг нь Л.Халтар сайдын хариуцлагагүй ажлын үр дүн. Аймаг тус бүрийн замыг гэрээний үндсэн дээр ТББ-д шилжүүлээд байвал төр гэж байгаад яах юм” гэсэн юм.

Хүүхдүүд архидан, автомашин хулгайлсан ноцтой хэрэг гарчээ
Хүүхдүүд архидан, автомашин хулгайлсан ноцтой хэрэг гарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.