Владимир Путин хорт хавдрын хагалгаанд орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Владимир Путин хорт хавдрын хагалгаанд орно

/2022.05.02/: Владимир Путин хорт хавдрын хагалгаанд орох гэж байгаа тул Украин дахь дайны хяналтыг хэдэн өдрийн турш орхихоос өөр аргагүйд хүрч магадгүй гэж Кремлийн сурвалжлагч мэдэгдэв.

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүн, ФСБ-ын дарга асан Николай Патрушевд хагалгаа дуусч биеэ тэнхэртэл Украины асуудлыг хариуцуулахаар төлөвлөж байгаа тухай албаны хүмүүс мэдэгджээ.

Өдгөө 70 настай Патрушев бол дайны стратегийн гол архитекторч бөгөөд Киевийг неонацистуудаар дүүрсэн гэж Путинд итгүүлсэн хүн гэж үздэг.

Ex-FSB chief Patrushev (left) is a fearsome Kremlin official and war advocate (2015 image)

Энэхүү ер бусын мэдэгдлүүд алдартай Telegram суваг General SVR дээр гарсан бөгөөд түүний эх сурвалж нь Кремльд томоохон байр суурь эзэлдэг хүн гэж мэдэгджээ.

Путиныг 18 сарын өмнө хэвлийн хорт хавдар болон Паркинсоны өвчтэй гэж мэдээлж байсан юм.

Тэрбээр Ялалтын баярын өмнө хагалгаанд орохгүй гэсэн бөгөөд түр хугацаанд хойшлуулсан гэсэн мэдээлэл байна.

Путин Украин даяар бүх нийтийг хамарсан дайн эхлүүлж, цэргийн насны эрчүүдийг олноор дайчлах тушаал гаргана гэсэн таамаг мэдээ гарч байна.

Эх сурвалж: Dailymail

“Өнөөдрөөс эхлэн иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсэг олгож байна“
“Өнөөдрөөс эхлэн иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсэг олгож байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.