СУДАЛГАА: Хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлддэг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлддэг вэ

Why Children are into crime now a day - Anandabazar

Манай улсад хүүхдүүд нэгнийхээ аминд хүрсэн ноцтой гэмт хэрэг гарлаа. Энэ асуудлыг Их Британид хэрхэн шийддэг талаарх судалгаан дээр суурилсан мэдээллийг хүргэе.

ХҮҮХДЭД ХЭДЭН НАСНААС НЬ ЯЛ ОНООДОГ ВЭ?

Өсвөр насны гэмт хэрэгтэн гэдэг нь эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан эсвэл гэмт хэрэг үйлдсэн гэх сэрэмжлүүлэг авсан хүүхдүүдийг хэлдэг. Эрүүгийн эрх зүйн тогтолцоо нь "Өсвөр насны гэмт хэрэгтэнд насанд хүрсэн гэмт хэрэгтнээс өөр хандана" гэж заасан байдаг. "Өсвөр насны гэмт хэрэгтэн" гэсэн нэр томъёо нь тухайн улсын эрүүгийн хариуцлагын тухай хуулинд зааснаар улс бүрт өөр өөр насны хамрах хүрээтэй байдаг. Их Британийн Дотоод хэргийн яам өсвөр насны гэмт хэрэгтнийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Их Британийн аль ч эрүүгийн хариуцлага хүлээх насыг 10-17 гэж үздэг байна.

Эрүүгийн хэргийн хариуцлага хүлээх нас гэдэг нь хүүхэд үйлдсэн гэмт хэрэгтээ хариуцлага хүлээж чадах насыг хэлдэг. Хэрэв хүүхэд эрүүгийн хариуцлагын насанд хүрээгүй бол түүнийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж болохгүй.

Жишээлбэл, Их Британи улсад арваас доош насны хүүхдүүдийг хийсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэж үздэг. Тус улсад хэрвээ хүүхэд ноцтой буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа нь нотлогдвол 10-14 насны хүүхдүүдийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж болно.

Харин 14-өөс дээш насны хүүхдүүд насанд хүрсэн хүнтэй адил хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдэд оноох ял нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг.

ХҮҮХДҮҮД ЯАГААД ГЭМТ ХЭРЭГ ХИЙДЭГ ВЭ?

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байгааг тогтоожээ. Өсвөр насныхныг гэмт хэрэг үйлдэх магадлалыг нэмэгдүүлдэг эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Үүнд:

  • Үе тэнгийнхний бүлгийн дарамт
  • Асуудлын зан үйлд уруу татагдах
  • Үе тэнгийнхэнтэйгээ хараа хяналтгүй удаан хугацаагаар цаг нөхцөөх
  • Эцэг, эх гэмт хэрэгт холбогдох
  • Эцэг, эхийн сахилга бат, хяналт муу
  • Гэр бүлийн орлого бага

Нийгмийн тусгаарлалт

  • Хэн нэгэн дотны хүн нь өөрөөс нь хөндийрөх
  • Гэр бүлийн зөрчилдөөн
  • Хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Сэтгэцийн эмгэг
  • Гэрийн бүлийн таагүй нөхцөл
  • Боловсролын түвшин доогуур
  • Ур чадвар муутай байх
  • Ажилгүйдэл
  • Хий сэлгүүцэх (хичээл, номоо таслах)
  • Түрэмгийлэл, хэт их хөдөлгөөний идэвхжил, дээрэлхүүлэх зэрэг
  • Сургуулийн анхаарал, зохион байгуулалт муу
  • Сургуулиас хөөх, хасах
  • Аливаа нэгэн хомсдол (ядуу, орон сууцны нөхцөл хангалтгүй г.м)
  • Нийгмийн хариуцлага муу
  • Асуудалтай зан үйлд эрт оролцох
  • Олон нийтийн эмх замбараагүй байдал
  • Гэмт хэрэг үйлдэх боломж
  • Эмийн буруу хэрэглээ

КОВИД, ГЭРИЙН ТУСГААРЛАЛТ ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭЭР ТУСЧЭЭ

Их Британид өсвөр насны хүүхдүүдийн амьдралын хэв маягт хийсэн судалгаагаар 12-17 насны сургуульд суралцах дургүй, байнга хичээлээ тасалдаг хөвгүүд тогтмол хэрэг зөрчилд холбогдох эрсдэл өндөр байжээ. Өнгөрсөн жилийн хувьд хар тамхи хэрэглэсний улмаас ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн тоо бараг тав дахин нэмэгджээ. Энэ эрсдэлд өртөх магадлалтай хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, асуудалд орсон найз нөхөд гэнэ.

Хүчин зүйл

Эдгээр хүчин зүйлээс болж гарсан ноцтой гэмт хэрэгтнүүдийн хувь

Сургуульдаа дургүй болсон

36%

Хар тамхины хэрэглээ

52%

Олон нийтийн газраар дэмий сэлгүйцэх

80%

Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан найз нөхөд

64%

Эцэг эхийн хараа хяналт сул

47%

Байнгын хичээл тасалдаг-сард дор хаяж нэг удаа

16%

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь хөвгүүд байсан ба тэдний ноцтой хэрэг төвөгт өртөх магадлал нь охидоос илүү өндөр байсан. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдэд хамаарах эрсдэлт хүчин зүйлүүд эмэгтэйчүүдэд ч адил байдаг байна.

Эх сурвалж: acs.ed.au

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 8360 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 8360 иргэнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.