ЦЕГ: Бензин үнэрлэсэн этгээд бага насны охиныг айлгасан гэх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бензин үнэрлэсэн этгээд бага насны охиныг айлгасан гэх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулж байна

/2022.04.22/ СХД-ийн "Хайрхан хорооллын 13 дугаар байрны орцонд нэгэн хүн бээлийнд шатахуун шингээж, үнэрлэн улмаар гэр рүүгээ орох гэж байсан хүүхдийг араас дагаж орох гэж айлгасан" гэсэн хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн. Тухайн үед жижүүр камераар харж сэжигтэй санагдсан тул араас нь дагаж явж байгаад уг үйлдлийг таслан зогсоож хөөж гаргасан байна.

Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-аас дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, "Энэ мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэсэн юм.

Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, үр хүүхэд болон хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж орц хонгилдоо орсон сэжигтэй хүмүүсийг харж хянаж шаардлагатай бол холбогдох газар нь хандах шаардлагатайг сэрэмжлүүлж байна.

ЖАЙКА-Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын МУ дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав
ЖАЙКА-Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын МУ дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.