ЖАЙКА-Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын МУ дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАЙКА-Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын МУ дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

/2022.04.22/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамуро Эрико-ийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан, шинээр томилогдсон дарга Танака Шиничигийн хамт хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж нутаг буцаж байгаа хатагтай Тамуро Эрикод Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр Япон Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн идэвхи санаачлагатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлэн, шинээр томилогдон ажилдаа орсон дарга Танака Шиничи-г Монгол Улсад тавтай морилохыг хүсч, ажлын амжилт хүсэв.
Хатагтай Тамуро Эрико 2018 оны 7 дугаар сард томилогдсон цагаас хойш 3 жил гаруй хугацаанд өндөр үр бүтээлтэй ажилласан бөгөөд ялангуяа КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн 2 жил гаруй хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээ, шаардлагатай дэмжлэг туслалцааг түргэн шуурхай үзүүлэх, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажлыг дэмжин ажилласан юм.

Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд Япон Улсын Засгийн газраас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сургалтын бааз эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйг зэрэгцүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарсан бөгөөд цаашид ч Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог сайжруулахад Төлөөлөгчийн газрын хамт олны зүгээс үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахаа шинээр томилогдсон дарга Танака Шиничи илэрхийллээ.

Хатагтай Тамуро Эриког манай улсад ажиллах хугацаандаа эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах, үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласныг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өгч, түүний цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

Эх сурвалж: ЭМЯ

Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлнэ
Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.