“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

/2022.04.20/ Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм.

Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивийн хэмжээний том арга хэмжээ учир НЗДТГ, Монголын Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо зэрэг байгууллага онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Мөн заалны зохион байгуулалт, тохижилтыг Дэлхийн бөхийн холбооноос баталсан стандартын дагуу хийдэг. Уг стандартыг хангахад Нийслэлийн Соёл, урлагийн газар онцгой дэмжлэг үзүүлсэн бөгөөд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс гэрэлтүүлэг, дэвжээ, хөгжим зэрэг бусад техник хангамжийг хариуцан ажилласан. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлээс өндөр ач холбогдол өгч, хамтран ажилласанд баяртай байна” хэмээв.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа. Тодруулбал, 1993, 2001 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш 21 жилийн дараа болж байна. Дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болох бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагаас чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй тамирчдын тоглолт эхлэх юм. Харин дөрөвдүгээр сарын 23-ны бямба гарагаас эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Монгол Улсаас бөхийн сонгомол барилдаан, чөлөөт барилдаан, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанд 10 жин тус бүрд 30 тамирчин оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс чөлөөт бөх сонирхогчдыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт хүрэлцэн ирж, монгол бөхчүүдээ дэмжихийг уриалж байлаа.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Оросын нутгаар европ, америк бараа тээвэрлэвэл УСТГАЛД ОРУУЛНА
Оросын нутгаар европ, америк бараа тээвэрлэвэл УСТГАЛД ОРУУЛНА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.