Оросын нутгаар европ, америк бараа тээвэрлэвэл УСТГАЛД ОРУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын нутгаар европ, америк бараа тээвэрлэвэл УСТГАЛД ОРУУЛНА

/2022.4.20/ ОХУ-ын нутаг дэвсгэрээр транзит тээвэр хийх тухай анхааруулгыг тус улсын Гаалийн ерөнхий газраас гаргажээ. Тухайлбал дараах төрлийн барааг транзитаар тээвэрлэвэл устгалд оруулна гэж анхааруулсан байна.

"ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн улс нь ОХУ-ын хуулийн этгээд ба (эсхүл) хувь хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан улс орон, эсхүл уг шийдвэрт нэгдэн орсон улс орон байх, мөн тэдгээр бараа бүтээгдэхүүн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн "ОХУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн зарим тусгай арга хэмжээний тухай" 391 тоот Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу устгалд оруулахыг анхааруулж байна"

Үндсэндээ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэгдэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний барааны гарал үүслийн улс нь ОХУ-тай нөхөрсөг бус харилцаатай улсууд байх, мөн тэдгээр бараа бүтээгдэхүүн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд барааг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон байна.

Дараах улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг хоригложээ. Үүнд:

  • Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвегийн Вант Улс, Украин, Бүгд Найрамдах Албани Улс, Монтенегро, Бүгд Найрамдах Исланд Улс, Лихтенштейн Вант улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд дэвшигчдийн сонсгол боллоо
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд дэвшигчдийн сонсгол боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.