Нөөцийн мэдээний дараа газрын тосны үнэ өслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн мэдээний дараа газрын тосны үнэ өслөө

/2022.4.15/ АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) газрын тосны тайлан нийтэлж, өнгөрсөн долоо хоногийн үр дүнгийн дагуу тус улсад газрын тосны нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн гэсэн мэдээний дараа газрын тосны үнэ үргэлжлэн өсөлт үзүүлж байна.

Тайланд мэдээлснээр, АНУ-д 4 дүгээр сарын 8-нд дууссан долоо хоногт арилжааны газрын тосны нөөц 9.38 сая баррелиар нэмэгдсэн бол автобензиний нөөц 3.65 сая баррелиар, нэрмэлийн нөөц 2.9 сая баррелиар буурчээ.

Салбарын шинжээчид дунджаар газрын тосны нөөц 1 сая баррелиар нэмэгдэж, автобензиний нөөц 600 мянган баррелиар, нэрмэлийн нөөц 416 мянган баррелиар буурна гэж таамаглаж байв. Үүний зэрэгцээ, Нью-Йоркийн NYMEX бирж дээр арилжаалагддаг газрын тос хадгалагдаж буй Кушингийн агуулах дахь газрын тосны нөөц сүүлийн долоо хоногт 400 мянган баррелиар нэмэгджээ.

Лондонгийн ICE фьючерс бирж дээр Брент төрлийн газрын тосны 6 дугаар сарын фьючерсийн үнэ 1,96 ам.доллар/баррелиар (1,87%) өссөн бөгөөд 106,60 ам.доллар/ баррель хүрсэн байна. Нью-Йоркийн NYMEX бирж дээр 5 дугаар сарын WTI төрлийн газрын тосны фьючерсийн үнэ 1,58 ам.доллар/баррелиар (1,57%) өсөж, 102,18 ам.доллар/баррельд хүрчээ.

Эх сурвалж: https://ru.investing.com/

Газрын тосны нөөц нэмэгдсэн ч үнэ нь өссөөр
Газрын тосны нөөц нэмэгдсэн ч үнэ нь өссөөр
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.