Газрын тосны нөөц нэмэгдсэн ч үнэ нь өссөөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны нөөц нэмэгдсэн ч үнэ нь өссөөр

/2022.4.13/ Америкийн газрын тосны хүрээлэн (API) энэ долоо хоногт олборлолт 1.367 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан бол 7.757 сая баррелиар огцом нэмэгдлээ гэж мэдээлэв.

АНУ-ын газрын тосны нөөц 2021 он гарснаас хойш 72 сая баррель, 2020 он гарснаас хойш 14 сая баррелиар буурчээ. Өмнөх долоо хоногт шинжээчид 1.558 сая баррелиар буурна гэж таамагласан ч API газрын тосны нөөц 1.080 сая баррелиар өссөн байна.

ОПЕК Европын холбоонд хориг арга хэмжээний улмаас үүссэн Оросын газрын тосны нийлүүлэлтийг нөхөх боломжгүйг анхааруулсан, 4 дүгээр сард ОХУ-ын газрын тосны олборлолт буурсан, Шанхай хотод хөл хориог сулруулсан зэргээс шалтгаалж мягмар гарагт газрын тосны үнэ огцом өссөн.

АНУ-ын WTI төрлийн газрын тос 6.54%-иар өсч, баррель нь 100.50 ам.доллар, Брент төрлийнх 6.10%-иар өсч, нэг баррель нь 104.50 ам.долларт хүрэв. АНУ-ын газрын тосны олборлолт 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 1-ний хүртэлх долоо хоногт өдөрт 11.8 сая баррель болж өссөн бөгөөд энэ нь хэдэн сар зогсонги байдалд орсны дараах хоёр дахь өсөлт юм. АНУ-ын газрын тосны олборлолт тахлын өмнөх үеийнхээс өдөрт 1.3 сая баррелиар доогуур хэвээр байна.

Эх сурвалж: Ойл Прайс

ОУЭХА-ийн гишүүн орнуудын стратегийн нөөц хамгийн доод түвшиндээ хүрэх нь
ОУЭХА-ийн гишүүн орнуудын стратегийн нөөц хамгийн доод түвшиндээ хүрэх нь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.