ОУЭХА-ийн гишүүн орнуудын стратегийн нөөц хамгийн доод түвшиндээ хүрэх нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУЭХА-ийн гишүүн орнуудын стратегийн нөөц хамгийн доод түвшиндээ хүрэх нь

/2022.4.4/ Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 31 орны сайд нар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр яаралтай хурал зохион байгууллаа.

Хуралдаанаар ОХУ ба Украины асуудлын улмаас газрын тосны зах зээлд үүсээд буй үймээн самууныг намжаах үүднээс газрын тосны стратегийн нөөцөөс хоёр дахь удаагаа яаралтай гаргахаар тохиролцсон бөгөөд хэмжээ болон хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн эхээр гарна гэж мэдэгдэв. ОУЭА-ийн гишүүн орнууд өнгөрсөн 3 дугаар сард үнийн өсөлтийг барих зорилгоор стратегийн нөөцөөс нийтдээ 62.7 сая баррелийг гаргах арга хэмжээний авахыг мэдэгдсэний дараа энэхүү хэлэлцээрийг байгуулсан юм.

Геополитикийн хүчин зүйлээс хамаарч дэлхийн газрын тосны зах зээлд хомстол үүсэж, үүний үр дүнд үнийн хэлбэлзэл нэмэгдсээр байгаа бөгөөд Брент төрлийн газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрсэн болохыг сайд нар тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан газрын тосны арилжааны нөөц 2014 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг дурджээ.

ОУЭА-ийн энэхүү шийдвэр нь тус агентлагийн гол гишүүн болох АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө түүхэн дэх хамгийн их хэмжээгээр гаргах тухай мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа гарчээ. АНУ 2022 оны 5 дугаар сараас эхлэн шатахуун зах зээлд гаргах төлөвтэй байгаа бөгөөд нийт хэмжээ нь 180 сая баррель болно. Энэ нь стратегийн нөөцийн гуравны нэгтэй дүйцэхүйц бөгөөд ингэснээр нөөцийн хэмжээ 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ.

Мөн энэхүү шийдвэр нь ОУЭА-ийн ОПЕК, ОПЕК+ бүлгийг нэмэлт нөөц хүчин чадлаа ашиглах, олборлолтоо нэмэгдүүлэх уриалгыг үл харгалзан ирэх 5 дугаар сард төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар нэмэгдүүлэх тухай мэдэгдсэний нэг өдрийн дараа гарсан юм.

ОУЭА Оросын газрын тосонд тавигдах хориг арга хэмжээнээс үүдэн дэлхийн нийлүүлэлт энэ оны 2 дугаар улиралд өдөрт 3 сая баррелиар бууна гэж таамаглаж байгаа бол S&P Global Commodities Insights-ийн таамаг 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн өдөрт 2.8 сая баррель хүрнэ гэж таамаглаж байна.

ОУЭА-ийн авч буй энэхүү арга хэмжээ нь зах зээлд богино хугацааны нөлөө үзүүлж, үнийн өсөлтийг түр саармагжуулах бөгөөд эдгээр орнууд ирээдүйд стратегийн нөөцийг бүрдүүлж эхлэхэд үнэ эрчимтэй өсөх гол хүчин зүйлүүдийн нэг болно гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: iea.org

Ерөнхий сайд 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж үг хэллээ
Ерөнхий сайд 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж үг хэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.