/2022.3.31/ Германы улсад гуравдугаар сард автобензин болон дизель түлшний үнэ түүхэндээ анх удаа литр нь 2 еврогийн босго давлаа гэж General German Automobile Club (ADAC) мэдээллэв.
Тус улсад нэг литр автобензиний дундаж үнэ 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2.274 ам.доллар (6,678 төг), дизель түлшний үнэ 2.394 ам.доллар (7031 төгрөг)-т хүрээд байгаа бөгөөд он гарснаас хойш тус бүр 25 гаруй хувиар өссөн байна.
Украины хямрал болон түүнтэй холбоотой үр дагавраас болж Герман дахь шатахууны үнэ улам өсөх магадлалтайг ADAC анхааруулсан байна.
Эх сурвалж: https://www.globalpetrolprices.com