Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

/2022.04.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560,000 орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211,000 га талбай түймэрт өртжээ.

Эх сурвалж: zasag.mn

Дизель түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
Дизель түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.