Хоригдсон Оросын магнат дайныг буруушааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоригдсон Оросын магнат дайныг буруушааж байна

/2022.04.20/ Оросын нэгэн магнат Москвагийн Украйнд хийж байгаа "аллага хядлага"-ыг зогсоохыг барууныханд уриалж, хараалын үгээр инстаграм хуудсандаа бичжээ.

54 настай Олег Тинков орос хэлээр "Би энэ солиотой дайнаас ашиг хүртэгч ГАНЦ хүн харахгүй байна! Гэмгүй хүмүүс, цэргүүд үхэж байна" гэж бичжээ.

Тэрээр "элэг нэгт оросуудын "90%" нь энэ дайны эсрэг байгаа. Үлдсэн 10% нь "тэнэгүүд" хэмээн хэлсэн байна.

Оросын хамгийн алдартай бизнес эрхлэгчдийн нэг Тинков 2006 онд Тинкофф банкийг үүсгэн байгуулжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр Орос Украиныг эзлэн түрэмгийлэхээс өмнө Тинковын хөрөнгө 4.4 тэрбум доллар буюу 3.4 тэрбум фунт стерлингээс илүү гэж үнэлэгдсэн байна. Гэвч түүний банкны хувьцаа огцом унасны улмаас тэр тэрбумтан гэсэн статусаа алдсан гэж өнгөрсөн сард Forbes мэдээлжээ.

Tinkoff банк мэдэгдэлдээ үүсгэн байгуулагчийнхаа "хувийн санаа бодол"-ын талаар тайлбар хийхгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр цаашид брэндийн талаар шийдвэр гаргахаа больсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Зургаан сарын турш импортын хэрэгцээгээ хангах нөөцтэй байна
Зургаан сарын турш импортын хэрэгцээгээ хангах нөөцтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.