/2022.04.20/ Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3,311.2 сая ам.доллар байна. Энэ нь 6.6 сарын импортынхоо хэрэгцээг хангах хэмжээний нөөц юм.
Засгийн газраас Төв банкинд валютийн нөөцийг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан. Энэ талаараа "Бүх томоохон төрийн өмчийн үйлдвэрийн болон уул уурхайн компаниудад Засгийн газраас Төв банктай хамтран график гаргаад хэлцэлд оролцоод явж байгаа. "Тавантолгой" компанид мөнгө байршуулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт шийдсэн. "Эрдэнэт"-ийн асуудлыг удахгүй шийднэ. Бид "Оюутолгой"-той холбоотой бүтээн байгуулалтын гүнийн уурхайн монгол улсад байрших валютийн эргэлтийг наашлуулаач гэх хүсэлт тавиад явж байгаа. Тэрбум орчим ам.долларын дутагдалд Монгол Улс орчихоод байгаа гэж ойлгож болно. Төв банкинд илүү дэмжлэг үзүүлж байна.
"Эрдэнэсмонгол" компанид байгаа зарим орд, тухайлбал Хармагтай орд, алтны зарим ордыг Төв банктай хамтран валютийн нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах дэмжлэг үзүүлэх дунд хугацааны ажлууд ч яригдаж байгаа" гэж хэлж байсан юм.
Эх сурвалж: Монгол банк