Маргаашаас эхлэн УБ-Дархан-УБ чиглэлд хурдан галт тэрэг явна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас эхлэн УБ-Дархан-УБ чиглэлд хурдан галт тэрэг явна

/2022.04.20/ УБ-Дархан-УБ чиглэлд энэ сарын 21-нээс буюу маргаашаас эхлэн хурдан галт тэрэг явуулж эхлэхээр болжээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, "УБТЗ-ХНН ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай уулзахдаа ДА-УБ автозамын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ны пүрэв гарагаас эхлэн УБ-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо.

Хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэсэн УБТЗ-ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцев танд Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлье" гэжээ.

Уг галт тэрэг нь,

  • УБ өртөөнөөс 08:50 цагт хөдөлж Дархан өртөөнд 13.17 минутанд ирнэ
  • Харин Дархан өртөөнөөс 14:07 минутанд хөдөлж УБ өртөөнд 19.00 очих юм байна.

МИК-ийн ТУЗ-ын даргаар Ч.Хашчулууныг томилжээ
МИК-ийн ТУЗ-ын даргаар Ч.Хашчулууныг томилжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.