/2020.04.20/ Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар энэ сарын 18-ны өдөр Хээрийн түймэр гарсан билээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймэр Хилийн 1303 тэмдэгтээр Монгол орны зүүн цэг буюу “Соёлз” уул орчимд БНХАУ-ын хил рүү давсан талаар өчигдөр ОБЕГ-аас мэдээлсэн. Урьдчилсан байдлаар түймрийн урт 128 км, өргөн 72 км газарт тархжээ. Салхи баруун урд болон урдаасаа 13 м/с байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.