/2022.4.19/ Хүн бүр эрхээ эдэлдэг дэлхийг бий болгохын төлөө нэгдсэн 7 сая гаруй дэмжигч гишүүнтэй Эмнести интернэшнл байгууллагаас нэгэн судалгааг гаргажээ.
"Жагсаал цуглааны эсрэг цагдаагийн хүч хэрэглэхээс зайлсхийх нь" судалгаанд Хонконгод болсон жагсаал цуглааны талаарх баримтуудыг багтаасан байна. Хонконгийн жагсаалын үеэр цагдаа нар жагсаал цуглааныг албадан тараах зорилгоор нулимс асгаруулагч хий, резин болон цацрагч хуванцар сумтай буу, нулимс асгаруулагч хий болон чинжүүт цацлага, бороохой зэргийг ашиглажээ.
Эмнести Интернэшнл хүний эрхийн зөрчлийг баримтжуулсан хэд хэдэн дүрс, бичлэгийг цуглуулсан бөгөөд тэдгээрийн 20 орчим нь олон нийтийн хамарсан жагсаал цуглааны үеэр цагдаа нар хүч албадлагыг хэтрүүлэн хэрэглэсэн 14 тохиолдлыг баримтжуулсан байна.
Судалгааны бүрэн материалтай ЭНД ДАРЖ танилцах боломжтой.
Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ