Утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргажээ

/2022.04.18/ Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Энэ хүрээнд иргэн, хуулийн этгээдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Түүнчлэн гал түймэр гарч болзошгүй 10 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсийн 81 аманд хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 10 зөрчлийг газар дээр нь арилгуулан, ногоон бүсэд зорчиж байсан 106 автомашин 850 иргэн, 21 айл өрх, 8 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 105 ширхэг санамж тарааж ажилласан байна.

Шар өвсний гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,8%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.Баатархүү: 13 настай охиныг 24 цагийн турш байцаагаагүй гэж аймгийн цагдаагийн газраас мэдэгдсэн
Б.Баатархүү: 13 настай охиныг 24 цагийн турш байцаагаагүй гэж аймгийн цагдаагийн газраас мэдэгдсэн
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.