Б.Баатархүү: 13 настай охиныг 24 цагийн турш байцаагаагүй гэж аймгийн цагдаагийн газраас мэдэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатархүү: 13 настай охиныг 24 цагийн турш байцаагаагүй гэж аймгийн цагдаагийн газраас мэдэгдсэн

/2022.04.18/ Цагдаагийн алба хаагч 13 настай охин руу буу тулган сүрдүүлсэн хэргийн талаар тайлбар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

-Аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаах тасгийн дарга болон орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Дарви суманд ажиллаж байна. Мөн АТГ-ын бүс хариуцсан комиссар ажиллаж байгаа. Надад ирсэн мэдээллээр дээрх хүмүүс тухайн охины ар гэрийнхэнтэй уулзсан гэсэн.

Хүмүүс цагдаагийн алба хаагчаа хамгаалж байна гэх байх. Гэхдээ бид бодит байдлыг үнэнээр нь хэлэхээс өөр арга байхгүй. Тухайн охиныг 24 цаг хэсгийн төлөөлөгчийн байранд байлгаагүй, дүү нартайгаа хамт байсан гэсэн мэдээллийг аймгийн цагдаагийн газраас өгсөн.

Бид болсон үйл явдлыг нууц, хаацайлах оролдлого хийхгүй гэлээ.

Б.Гантулга: Нийт зээлдэгчийн 87 хувь нь зээл төлөлтөө хойшлуулсан
Б.Гантулга: Нийт зээлдэгчийн 87 хувь нь зээл төлөлтөө хойшлуулсан
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.