Нийгмийн даатгал хувиараа төлдөг иргэд 50 хувиа буцаан авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн даатгал хувиараа төлдөг иргэд 50 хувиа буцаан авна

/2022.04.16/ Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ "Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгоно" гэлээ.

Үүнийгээ, "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай шаардлага иргэдээс ирсэн. НДШ-тэй холбоотой багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх шаардлагатай. Тус санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх боломж бага" гэж талбарласан.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, "Төрийн байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 2022 он дуустал сар бүр буцаан олгоно. Ажилтан НДШ-ийн 9.5 хувийг өөрөө төлдөг. Үүний 50 хувь буюу 4.7 хувийг 2022 он дуустал буцаан олгох юм. НДШ-ээ хувиараа төлдөг иргэд энэ шийдвэрт хамрагдана" гэв.

Үүнээс гадна төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэх бас нэгэн шийдвэр гаргажээ.

Мөн нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэх аж. Үүнийгээ нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарласан. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилтнуудын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцох аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нефтиэ дотооддоо үйлдвэрлэгсдийг дэмжинэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нефтиэ дотооддоо үйлдвэрлэгсдийг дэмжинэ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.