АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

/2022.04.15/: Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Төрийн департаментын Туслах ТНБД-ын орлогч Марк Ламбертыг 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын чухал гуравдагч хөрш, АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэн өргөжүүлэх, хамтын ажиллагааны бодит өгөөжийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Туслах ТНБД-ын орлогч М.Ламберт АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГХЯ

ЧУУЛГАН: Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.