ЧУУЛГАН: Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэж байна

/2022.04.15/ УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан болж байна.

Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Үүний дараа Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байгаа юм. УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан болон Төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж заасны дагуу хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн автобуснууд хил дээр гацжээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн автобуснууд хил дээр гацжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.