Украины парламент Оросын үйлдлийг “геноцид“ гэж зарласан тогтоол баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины парламент Оросын үйлдлийг “геноцид“ гэж зарласан тогтоол баталлаа

Ukraine parliament appoints Markarova, Friz ministers | UNIAN

/2022.04.15/: Украины парламентын Дээд Рада пүрэв гарагт Оросын цэргийн хүчний үйл ажиллагааг “геноцид” гэж зарласан тогтоолыг баталсан гэж твиттер хуудсандаа бичжээ.

"ОХУ-ын зэвсэгт хүчний үйлдлүүд нь зөвхөн түрэмгийллийн гэмт хэрэг төдийгүй Украины үндэстэн, түүний өвөрмөц онцлогийг системтэй, тууштай устгах, Украины үндэстнийг өөрийн гэсэн шинж чанараас нь салгахад чиглэж байгаа нь одоо тодорхой боллоо. Энэ нь 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн ОХУ-ын Украины эсрэг зэвсэгт түрэмгийллийн хамгийн сүүлийн үе шатанд ОХУ-ын зэвсэгт хүчний үйлдлүүдийг Украины геноцид гэж нэн даруй хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна гэж Дээд Радын сайтад нийтэлсэн тайлбарт бичжээ.

Твиттер хуудасны мэдэгдэлдээ олон нийтийг хамарсан харгислал, энгийн номхон иргэдийг санаатайгаар хөнөөж, хүүхдүүдийг Оросын нутаг дэвсгэрт хүчээр шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг геноцид гэж тооцож байгаа гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногийн эхээр Украинд болж буй харгислалыг "геноцид" гэж нэрлэсэн ч түүний хэлсэн үг хуулийн дүгнэлт биш гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.