Крис Рок: Вилл Смитийн хийсэн үйлдлийг ойлгохыг хичээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крис Рок: Вилл Смитийн хийсэн үйлдлийг ойлгохыг хичээж байна

Chris Rock says he's still "processing" Will Smith slap during his first  show since the Oscars - Today News Post

/2022.03.31/: 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Смит Оскарын тайзан дээр Рокыг алгадаж цугларсан олныг болон гэртээ үзэж байгаа хүмүүсийг гайхшруулаад авсан билээ.

Саяхан болсон шөнийн арга хэмжээнд Рокыг үзэгчид нижигнэсэн алга ташилтаар угтан авахад тэрээр "Би тэр өдөр юу болсныг ойлгохыг хичээсээр байгаа" гэж хэлсэн гэж Холливудын худалдааны "Variety" сайтад нийтэлсэн байна. Мөн тэрээр алгадалтын талаар удаан ярина гэж таамаглаж байсан сонирхогчдын хүлээлтийг таслан зогсоож, "Хэрэв та нар үүнийг сонсох гэж ирсэн бол би тийм хүн биш ... Би энд бэлдсэн шоугаа л хийх болно" гэж хэлэв.

Ням гарагт болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Рок тайзан дээр байхдаа Смитийн эхнэр болох Жада Пинкетт Смитийн шуугиан дэгдээсэн үсний засалтын талаар наргиа болгон ярьсан юм. Пинкетт Смитийн хувьд үс нь халцарч унадаг өвчтэй тул үсээ хусаж байгаа талаараа болсон явдлын дараа ярьсан юм.

Эх сурвалж: CBSNews

Г.Дамдинням: Халтар сайд аа, гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлмээргүй байна
Г.Дамдинням: Халтар сайд аа, гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлмээргүй байна
 
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.