“Crash Landing on you” киноны хос өнөөдөр хуримаа хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Crash Landing on you” киноны хос өнөөдөр хуримаа хийнэ

Breaking: Hyun Bin And Son Ye Jin Announce Marriage | Soompi

/2022.03.31/: Өмнөд Солонгосын алдарт хос 39 настай Хюн Бин болон 40 настай Сон Е Жин нарын хүсэн хүлээсэн хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ил болжээ.

Crash Landing On You (2019) киноны зураг авалтын үеэр дурлалцсан К-драмын хоёр жүжигчин хуримынхаа талаар ам алдаж байсан ч задрагдсан хуримын урилга нь гуравдугаар сарын 31-нд буюу өнөөдөр Гранд Уолкерхилл Сөүлд болох нь батлагдсан байна.

Хэдийгээр 200 зочдоос хуримын нарийн ширийнийг нууцлахыг хүссэн ч хөлбөмбөгчин асан Ли Дун Гукийн эхнэр Ли Сүн Жин урилгын зургийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтэлсэн байна.

Hyun Bin and Son Ye-jin star in 2019 tvN drama “Crash Landing on You” (tvN)

Тайваний “Apple Daily” сонинд мэдээлснээр, онцгой, тусгаарлагдсан газар нэг зочинд ногдох зардал ойролцоогоор 500-600 ам.долларын хооронд гэж тооцоолсон бол хурим бүхэлдээ 4 сая ам.доллар болно гэж тооцоолжээ.

Хан мөрөн, Ача уулыг харах боломжтой цэцэрлэгт хүрээлэнд болох тус хуримын үеэр хамгаалалт маш чанга байх төлөвтэй байна.

Астон Хаус нь Бэ Ён Жүн, Пак Сү Жин, Жи Сон, Ли Бо Ён нарын хурим зэрэг хэд хэдэн алдартнуудын хурим болж байсан газар юм.

Зочдын жагсаалтад "Crash Landing On You" киноны зохиолч Пак Жи Юн, мөн Хён Биний дотны найз жүжигчин Жан Дун Гүн нар багтсан байна.

Эх сурвалж: Koreaherald

Н.Алтанхуяг: Ковид гэж баахан дээрэлхүүлсэн, одоо үнийн өсөлтөд дарлуулж байна
Н.Алтанхуяг: Ковид гэж баахан дээрэлхүүлсэн, одоо үнийн өсөлтөд дарлуулж байна
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.